Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

32 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ

$
0
0
Өнгөрсөн хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн “Сургуулийн автобус” үйлчилгээнд энэ хичээлийн жилд нийт 32 сургууль, 102 автобусаар сурагчиддаа үйлчлэх урьдчилсан мэдээ нийслэлийн Боловсролын газарт иржээ. Нийслэлийн Засаг даргын захирамжид ЕБ-ын 18 сургуулийг сурагчдын автобусаар үйлчлэхээр заасан бол энэ хичээлийн жилд захирамжид ороогүй ч өөрсдийн санаачилгаар сурагчдыг автобусаар тээвэрлэх ажлыг 20 сургууль зохион байгуулж байгаа аж. Бага ангийн сурагчдын аюулгүй байдлыг хангах, хичээл эхлэх, тарах үед үүсэх замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй энэ ажлыг сургуулийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчид талархан хүлээн авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3400 орчим хүүхэд автобусаар зорчихоор төлөвлөжээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles