Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг

$
0
0
Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Мөнхбатын Уранцэцэг алс тэртээ Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ын жинд түрүүлж алтан медалийн эзэн боллоо гэсэн баярт мэдээг сонссон монгол хүн бүрийн сэтгэл огшсон биз ээ. Өөрөө ч шагналын тавцанд төрийн дууллаа эгшиглүүлж байхдаа үе үе нулимсаа барьж чадахгүй байгааг нь харсан. Тэр бол хэн бүхний сэтгэл хөндсөн баярын нулимс байсан юм. М.Уранцэцэг маань дэлхийн татамид зодоглохдоо эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украины жүдоч Марина Крот, дараа нь Колумбын бөх Эблин Лукули, Кубын бөх Мария Селия Лаборде нарыг цэвэр ялснаар хэсгийн аварга болсон.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles