“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн наадам энэ сарын 6-10-нд болох гэнэ.
“Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй наадамд Франц, ОХУ, БНХАУ,Япон, БНСУ зэрэг орны 10 орчим уран бүтээлч Ж.Мөнхбат, А.Эрдэнэ-Очир тэргүүтэй Монголын 20 гаруй яруу найрагч оролцох аж.
Байгаль дэлхийгээ хайрлаж, шүтэн барилдах үзэл санааг дэлгэрүүлэх зорилготой уг наадмын хүрээнд Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай нуурын ойролцоо их зохиолч Д.Нацагдоржийн төрж өссөн гэрийн бууринд хүндэтгэл үзүүлж, Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуур, Батширээт, Дэлгэрхаан зэрэг сумынханд шүлэг яруу найргаа уншин, түүхийн дурсгалт газруудаар аялахаар төлөвлөжээ.
↧