Стефани Жоанн Анжелина Жерманотта гэх хэл хугалмаар урт итали нэртэй алдарт дуучин бүсгүйг дэлхий нийт Леди Гага гэх товч тайзны нэрээр нь андахгүй.
Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо 1986 оны гуравдугаар сарын 28-нд төрсөн, өдгөө 27 настай бүсгүй. Дөнгөж дөрвөн настайдаа сонсголоороо төгөлдөр хуур дарж сурсан гэх энэ эмэгтэй арван настайдаа л анхныхаа дууг зохиосон байдаг.
Өдгөө өөрийн өвөрмөц хувцаслалт, тайзан дээр биеэ авч явах хэв маяг, дуунуудыхаа өдөөсөн үг, содон хоолойгоороо нэгэнт поп ертөнцийг байлдан дагуулсан тэрээр өөрт нь тохироогүй гэмээр нэлээд сонин хоббитой аж. Леди Гага яагаад ч юм кофены аягыг тавагтай нь хамт цуглуулсаар цөөнгүй жилийг үджээ.
↧